“Ногоон эдийн засгийн үндэс” Цахим хичээл

Overview

Login to enrol Download syllabus

Green economy

Self-paced courses

10 hours

With certification

Mongolian, Azeri, English, Spanish, French, Romanian, Ukrainian, Armenian, Georgian

Энэхүү цахим хичээл тэгш хүртээмжтэй ногоон эдийн засгийн ерөнхий ойлголт, түүнийг хэрэгжүүлэх бодлогын арга хэрэгслүүд болон олон улсын туршлагын талаар авч үзнэ. 

Тавтай морилно уу!

Энэхүү цахим хичээл тэгш хүртээмжтэй ногоон эдийн засгийн ерөнхий ойлголт, түүнийг хэрэгжүүлэх бодлогын арга хэрэгслүүд болон олон улсын туршлагын талаар авч үзнэ. Тус цахим хичээл нь 5 хичээлээс бүрдэх бөгөөд хичээл тус бүр хэд хэдэн хэсгээс бүрдэнэ. Эдгээрээс та өөрийн хүссэн хичээлээс эхэлж суралцаж болно. 

Хэрэв танд ойлгомжгүй, эргэлзээтэй, асуух зүйл гарвал бидний туслах хуудас руу ороорой. 

Тус цахим хичээл судалснаар, суралцагчид дараах ур чадварыг эзэмшинэ. Үүнд:

  • Тэгш, хүртээмжтэй ногоон эдийн засгийн тухай ойлголт, үндсэн зарчим, үндэслэлийг харьцуулан авч үзэх, 
  • Улс орны эдийн засгийг ногоон эдийн засагт шилжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шаардлагатай нөхцлийг тодорхойлох,
  • Эдийн засгийн голлох салбаруудад ногоон эдийн засгийн асуудлыг тусгахад тулгарч буй бэрхшээл болон боломжийн талаар судлах, 
  • Тэгш, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд жишиг болохуйц улс орны хөгжлийн бодлого, стратеги, төлөвлөлтийн талаар авч үзэх, 
  • Тэгш, хүртээмжтэй ногоон эдийн засгийг дэмжихэд чиглэгдсэн олон улсын хөтөлбөр, санаачилгуудыг олж мэдэх.

Тус цахим хичээл нь 5 хичээлээс бүрдэнэ. Үүнд:

  1. Өнөөгийн нөхцөл байдал – Тэгш хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлэх үндэслэл
  2. Арга хэрэгсэл – Бүтцийн өөрчлөлт хийх нөхцлийг бүрдүүлэх
  3. Зорилго – Ногоон эдийн засагт шилжих боломж бүхий салбарууд
  4. Зорилгодоо хүрэх арга зам – Бодлогын зорилгодоо хүрэх стратеги боловсруулах, төлөвлөлт хийх нь
  5. Байгаль орчныг хамгаалах нь - Тэгш хүртээмжтэй ногоон эдийн засгийг дэмжихэд чиглэгдсэн олон улсын хөтөлбөр, санаачилгууд

5 хичээл тус бүр асуултанд хариулах даалгавартай ба хэрэв даалгавар тус бүрт байгаа асуултанд 70 ба түүнээс дээш хувийн амжилттай хариулбал тухайн даалгаврыг гүйцэтгэсэнд тооцно. Нэг даалгаврыг хамгийн ихдээ 3 удаагийн оролдлогоор гүйцэтгэх боломжтой. Асуултанд хариулах бүх даалгаврыг амжилттайгаар хийж гүйцэтгэснээр энэхүү цахим хичээл бүрэн дүүргэснийг баталгаажуулах сертификат олгогдоно. Улмаар тус цахим хичээл “Амжилт” хэсгээс та сертификатаа татан авах боломжтой болно. 

Энэхүү цахим хичээл Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (НЭЗТТ буюу PAGE) хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр боловсруулсан болно. НЭЗТТ нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хөгжлийн хөтөлбөр, Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Сургалт судалгааны хүрээлэн гэсэн НҮБ-ын 5 байгууллагын хамтарсан хөтөлбөр бөгөөд эдгээр байгууллагын оролцоо, туршлага, шинжээчдийн мэдлэг, чадвар нь улс орнууд тэгш хүртээмжтэй ногоон эдийн засагт шилжихэд дэмжлэг болж байна. 

Тус цахим хичээл Монгол хэл дээрх хувилбарыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Удирдлагын академи зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд боловсруулав.


Partners' logos


Монгол Улсын Хөдөө аж ахуйн сургууль (ХААИС)-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч доктор Гончигсумлаагийн Ганзориг, тус сургуулийн Нягтлан бодох бүртгэл, шинжилгээний тэнхимийн ахлах багш, доктор Лхагвадоржийн Ундаргаа нар тус цахим хичээлийн материалыг Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулсан болно.